Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 7:6 - Ариун Библи 2004

6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 7:6
47 Iomraidhean Croise  

Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ. —


Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.


олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, “Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ” гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол,


өнөөх гурав филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирч Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж, —


Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан, бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.


Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан. Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад, Та тэнгэрээс сонсож, Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.


Найзууд минь намайг тохуурхагчид юм. Миний нүд Бурханд хандан уйлдаг.


Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөд миний нулимс ус мэт асгарч байна.


Тэрээр хүмүүст дуулж “Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй.


Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ? Би гараа аман дээрээ тавья.


Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.


Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.


Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.


Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села


Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ. Би зааварлуулсны дараа гуяа алгадсан. Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ. Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.


Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг бөгөөд


Бидний толгойноос титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!


Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж,


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарал тавигтун! Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно. Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!


Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий.


Хэрэв тэд Миний эсрэг итгэмжгүй хандаж, Миний эсрэг дайсагнаж байсан өөрсдийн гэм бурууг, өвөг дээдсийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрвөл,


Би босоод, эцэг уруугаа очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ.


Мизпе, Хефира ба Моза,


Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран —Бид Таны эсрэг нүгэл үйлдэв. Үнэхээр бид өөрсдийн Бурханыг умартан Баалуудад үйлчилсэн билээ гэв.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан —Бид нүглийг үйлдэв. Та Өөрийн тааламжаар бидэнд үйлдээч. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.


ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.


Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун —Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.


ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэр Израилийг шүүв. Түүнийг тулалдахаар явахад, Месопотамийн хаан Хушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өгөв. Ингэж тэр Хушан-ришатаимыг дарав.


Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна.


Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.


Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ.


Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan