Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 7:1 - Ариун Библи 2004

1 Кириат-иеаримын хүмүүс ирж, ЭЗЭНий авдрыг авч, толгод дээрх Абинадабын гэрт авчрав. Түүний хүү Елеазарыг ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар ариусгасан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Кириат-Иеаримын хүмүүс ирээд, ЭЗЭНий авдрыг өргөн авч, толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар түүний хүү Елеазарыг ариусгасан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 7:1
9 Iomraidhean Croise  

Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ хэмээв.


Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож, Үүнийг Иаарын талбайгаас олсон.


Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!


Эндээс уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.


Тиймээс тэд Кириат-иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар ирж, үүнийг өөртөө авагтун гэв.


Авдар Кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan