Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 6:4 - Ариун Библи 2004

4 Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд өргөх гэмийн тахил нь юу байх вэ? гэж асуув. Тэд —Филистийн ноёдын тоогоор таван алтан хавдар өвчин, таван алтан хулгана хий. Учир нь та бүгдийн дээр болон танай ноёдын дээр нэг л гамшиг буусан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд буцааж төлөх ялын тахил нь юу байх вэ? гэв. Тэд —Та бүгд болон танай ноёдын дээр буусан гамшиг нэг тул энэ нь Филистийнхээ ноёдын тоотой адил таван алтан булдруу, таван алтан хулгана байна гэж хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 6:4
10 Iomraidhean Croise  

Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэв. Тэд египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр хүчтэйгээр бууж, Тэр Ашкелон уруу яваад, тэндхийн гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт буцаж ирэв.


Эдгээр үндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм.


Үхээгүй хүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.


ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив.


Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.


Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа.


ЭЗЭНий авдрыг авч, тэргэн дээр тавь. Гэмийн тахил болгон Бурханд буцаах алтан эдлэлээ хайрцагт хийж, авдрын хажууд тавь. Дараа нь үүнийг зөнд нь явуулагтун.


Lean sinn:

Sanasan


Sanasan