Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 5:8 - Ариун Библи 2004

8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан, —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 5:8
11 Iomraidhean Croise  

түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу? Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу?


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.


Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ.


Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.


Тэгээд Ахиш Давидыг дуудан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан, —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.


Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв.


Филистчүүд тахилч нар болон мэргэч төлөгчдийг дуудан, —Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь яаж буцаахыг бидэнд зааж өгөөч гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan