11 ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв.
11 Бурханы авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ч алуулав.
Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж, Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,
Түүний тахилч нар илдэнд унаж, Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.
Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.
“Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар.
Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй.
Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно.
Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ.
Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ.
Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тул тэр эмэгтэй —Алдар нь Израилиас салав гээд хөвгүүнийг Ихабод гэж нэрлэв.