Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 3:18 - Ариун Библи 2004

18 Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели —Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

18 Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 3:18
18 Iomraidhean Croise  

Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.


Хүчтэй байгтун. Ард түмнийхээ төлөө хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой гэдгээ үзүүлье. ЭЗЭН Өөрийн мэлмийд юу сайн гэснээ үйлдэх болтугай гэв.


Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.


Тэгэхэд Хезекиа Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?” гэж боджээ.


Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв.


Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.


ЭЗЭН үүлэн дотор буун ирж, Мосег ЭЗЭНий нэрийг дуудсанаар тэнд түүнтэй хамт зогсов.


Тэгэхэд Хезекиа Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно” гэж бодсон юм.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгсийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд


Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад —Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.


Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?


Тэгтэл Мосе Ааронд —Энэ нь ЭЗЭНий “Надад ойртон ирэгсдээр Би ариун хэмээн үзэгдэж, бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно” хэмээн айлдсан зүйл мөн гэв. Тэгэхэд Аарон дуугүй байв.


Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан —Бид нүглийг үйлдэв. Та Өөрийн тааламжаар бидэнд үйлдээч. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan