Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 26:15 - Ариун Библи 2004

15 Ийнхүү Давид Абнерт —Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

15 Ийнхүү Давид, Абнерт —Чи эр хүн биш үү? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныг сахин хамгаалсангүй вэ? Учир нь эзэн хааныг чинь хороохоор нэгэн хүн ирсэн билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 26:15
5 Iomraidhean Croise  

Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан, —Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер —Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав.


Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв.


Дараа нь хаан зарц нартаа —Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу?


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу?


Lean sinn:

Sanasan


Sanasan