Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 22:7 - Ариун Библи 2004

7 Саул тойрон байсан зарц нартаа —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн бас та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгатын болон зуутын дарга болгох уу?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 Саул тойрон зогсож байсан зарц нартаа —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгат, зуутын дарга болгон томилох уу?

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 22:7
14 Iomraidhean Croise  

Давид өөртэй нь хамт байсан хүмүүсээ тоолж, тэдний дээр мянгатын дарга, зуутын дарга нарыг томилов.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаа гэж байв.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.


Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.


ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.


Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас —Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув.


Саул Ионатанд ихэд хилэгнэн —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?


Тэгэхэд Саул түүнд —Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгэж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв.


Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан Едом хүн Доег —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.


Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо.


Lean sinn:

Sanasan


Sanasan