Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 20:1 - Ариун Библи 2004

1 Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж, —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 20:1
19 Iomraidhean Croise  

Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан. Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм. Села


Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.


бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.


Хайртууд минь, хэрэв зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж,


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тэгсэн аваас, би та нарт буцааж өгье гэв.


Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.


Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув.


Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв.


Харин Ионатан эцэг Саулдаа хариулан, —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.


Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.


ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй.


Тэр Давидад —Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд муу хандав.


Давид Саулд —Та юунд “Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгэнд итгэж байгаа юм бэ?


Тэр бас —Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?


Lean sinn:

Sanasan


Sanasan