Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 2:5 - Ариун Библи 2004

5 Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж, харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ. Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж, харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 2:5
11 Iomraidhean Croise  

Тэрээр хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг. ЭЗЭНийг магтагтун!


Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.


Газар нь гашуудан хатав. Ливан нь ичиж гандав. Шарон нь эзгүй тал мэт болов. Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.


“Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун. Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун. Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдав. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав.


Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.


Учир нь “Төрдөггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун. Төрөх зовлонг эдлээгүй чи баяс, хашхир. Яагаад гэвэл ганц бие эмэгтэй нь нөхөртэй нэгнийхээс илүү олон хүүхэдтэй болно” гэж бичигдсэн байдаг.


Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.


Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход хөвгүүн төрүүллээ. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гэж өгүүлээд түүнийг Самуел гэж нэрлэв.


ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan