Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 17:12 - Ариун Библи 2004

12 Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 17:12
18 Iomraidhean Croise  

Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.


Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. —


Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож, Үүнийг Иаарын талбайгаас олсон.


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Иесси нь Давид хааны эцэг билээ. Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн


Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд, —


“Иуда нутгийн Бетлехем ээ! Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна” гэсэн гэж хариулав.


Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв.


Хөрш эмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.


Обедод Иесси, Иессид Давид төржээ.


Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.


ЭЗЭН Самуелд айлдаж —Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв.


Тэгтэл нэг залуу зарц нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав.


Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв.


Саул Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид —Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan