Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 13:9 - Ариун Библи 2004

9 Тийнхүү Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Тэгэхэд Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад энд авчрагтун гэв. Тэгээд тэр шатаалт тахил тахив.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 13:9
13 Iomraidhean Croise  

Ингээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ засаж, шатаалт тахил болон эвийн тахилыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.


Хаан хамгийн том мөргөлийн өндөрлөг болох Гибеон уруу өргөл өргөхөөр зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөв.


ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


“Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, өөрсдийн аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих өргөл, тангаргийн өргөл, сайн дурын өргөл, өөрсдийн бод, бог малын ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.


Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan