Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 13:7 - Ариун Библи 2004

7 Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 Мөн еврейчүүдийн зарим нь Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 13:7
15 Iomraidhean Croise  

Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


түшмэд ард олонд цааш нь үргэлжлүүлэн “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Ингэснээр тэр ах дүү нараа өөр шигээ зүрх алдуулахгүй юм” гэж хэл.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.


Мөн Гилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу


Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан Иорданаас цааших зүүн зүгт Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан байжээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.


Тийм учраас одоо хүмүүст “Айж сүрдэж байгаа хүн бүр буцан, Гилеад уулаас холдогтун” хэмээн тунхагла гэж айлдав. Ингэсэнд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.


Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв.


Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв.


Хөндийн нөгөө талд болон Иордан голын цаад талд байсан Израиль хүмүүс Израилийн эрчүүдийг зугтааж, Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад хотуудыг орхиж, зайлав. Тэгээд филистчүүд ирж тэнд суужээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan