Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 12:9 - Ариун Библи 2004

9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартсанд ЭЗЭН тэднийг Хазорын цэргийн жанжин Сисерагийн гарт бас филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаасанд тэд тэдний эсрэг дайтав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 12:9
15 Iomraidhean Croise  

Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна.


Египетэд агуу зүйлсийг хийсэн Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.


Харин тэд эсэргүүцэн, Түүний Ариун Сүнсийг гомдоов. Тийм учраас Тэр эргэн, тэдний дайсан болж, тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.


Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.


Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран, чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол яахин нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгах вэ?


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн савар болон Аммоны хөвгүүдийн саварт тушаав.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт тушаав.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ.


Ехүдийн дараа үхрийн шилбүүрээр зургаан зуун филистчүүдийг алсан, Анатын хөвгүүн Шамгар гарч ирэв. Тэрээр мөн Израилийг чөлөөлжээ.


Тиймээс ЭЗЭН тэднийг Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тушаав. Иабины цэргийн удирдагч нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдарч байв.


Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan