Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 12:11 - Ариун Библи 2004

11 Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 Тэгэхэд Иеруббаал, Бедан, Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 12:11
13 Iomraidhean Croise  

ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм.


Уламын хүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой.


Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж, —Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул.


ЭЗЭН түүнд хандан, —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.


Иоаш өөрийнх нь эсрэг зогсоцгоож буй бүгдэд хандан —Та нар Баалын төлөө тэмцэх үү, эсвэл түүнийг аваръя гэж байна уу? Баалын төлөө тэмцэгч нь өглөө гэхэд алагдах болно. Хэрэв Баал бурхан л юм бол хэн нэгэн түүний тахилын ширээг нураасан тул өөрийнхөө төлөө өөрөө тэмцэг гэв.


Баалын тахилын ширээг нураасан тул тэр өдөр Гидеонд “Баал түүнтэй өөрөө тэмцэг” гэсэн утгатай “Иеруббаал” гэдэг нэрийг өгөв.


Иеруббаал (энэ нь Гидеон) болон түүний хамт байсан хамаг ардууд эртлэн босож, Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын хуаран тэднээс умард зүгт, Морегийн толгодын хажууд хөндийд байлаа.


Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.


Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь дагуу түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.


Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.


Ийнхүү филистчүүд ялагдаж, Израилийн хязгаар уруу дахин халдаж орж ирсэнгүй. Самуелын амьд байх бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan