Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 11:2 - Ариун Библи 2004

2 Харин Аммон хүн Нахаш тэдэнд —Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Харин аммон хүн Нахаш тэдэнд —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 11:2
11 Iomraidhean Croise  

Иаковын хөвгүүд тэдэнд —Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.


Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.


Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.


Мөн —Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж айлдсанд, Мосе Бурханыг үзэхээс айж, нүүрээ нуув.


Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол Хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж.


Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.


Үнэхээр чи биднийг сүү балаар урссан нутагт аваачсангүй, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг ч бидэнд өв болгон өгсөнгүй. Чи эдгээр хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй хэмээн өгүүлэв.


Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов.


Тэгээд Иабешийн хүмүүс —Маргааш бид та нар уруу гарч очно. Та нар өөрсдийн тааллаар биднийг яахаа мэдэгтүн гэж өгүүлэв.


Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж та нар надад хэлэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan