Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 10:3 - Ариун Библи 2004

3 Чи тэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Чи тэндээс цааш дамжин явж, Таборын царс мод уруу очоод тэнд Бетел дэх Бурхан өөд явж буй гурван хүнийг олж харна. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван дугуй талх, гурав дахь нь нэг тулам усан үзмийн дарс аваад явж байгаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 10:3
22 Iomraidhean Croise  

тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.


багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.


Бурхан Иаковт хандаж —Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.


Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.


Өмнөд ба умардыг Та бүтээсэн. Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.


Тэгтэл авга ахын минь хүү Ханамел ЭЗЭНий үгийн дагуу харуулын хашаанд над уруу ирж, надад Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь чамд эзэмших эрх байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.


Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.


Үүний идээн өргөл нь тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм.


Түүнээс гадна, хэрэв түүний өргөл нь ямаа байх аваас тэр хүн түүнийг ЭЗЭНий өмнө өргөх ёстой.


Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.


Талархалд зориулсан эвийн өргөлүүдийн тахилтайгаа хамт тэр исгэсэн талхан боовтой өргөлөө авчирна.


Тэр нь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа.


Мөн уг хил Табор ба Шахазума болон Бет-шемешт хүрч, тэдний хил Иордан дээр ирэн төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа.


Израилийн хөвгүүд босож, Бетелд очин, Бурханаас асуун, —Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд —Иуда түрүүнд явах болно гэж ЭЗЭН айлдав.


Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун —Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.


Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. (Учир нь тэр үед Бурханы гэрээний авдар Бетелд байв.


Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг хүмүүс Сисерад хэлсэнд,


Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж, —Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул.


Дараа нь Зеба болон Залмунна нараас —Таборт та нарын алсан хүмүүс ямаршуу төрхийн хүмүүс байсан бэ? хэмээн Гидеон асуусанд —Тэд нар тантай адил бүгд л хааны хөвгүүний дүртэй хүмүүс байсан гэв.


Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна.


Lean sinn:

Sanasan


Sanasan