Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 1:11 - Ариун Библи 2004

11 Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 1:11
25 Iomraidhean Croise  

Иаков тангараглаж —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,


Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр —ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ.


Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


ЭЗЭН миний зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв.


Миний шаналал, зовлонг харж, Миний бүх нүглийг уучлаач.


Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө.


Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү,


Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл!


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Хүн нь ЭЗЭНд зориулагдах хүмүүсийг үнэлсэн үнэлгээний дагуух онцгой тангаргийг өргөх үед


Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв.


Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, үхсэн хүнээс болсон нүглийнх нь тухайд түүний төлөө эвлэрүүллийг хийнэ. Яг тэр өдөр мөнөөх хүн толгойгоо ариусган,


Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.


Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.


Иефта ЭЗЭНд тангараглан —Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл


Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ гэж хэлэв.


Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв.


Ханна ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв.


Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би тийшээ явахгүй. Дараа нь би түүнийг дагуулан явж, ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээнэ хэмээн өгүүлээд явсангүй.


Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ.


Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.


Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн, —ЭЗЭНд зориулсан хөвгүүний оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд хүүхдүүдийг өгөх болтугай! гэдэг байв. Тэгээд тэд өөрийн гэрт буцдаг байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan