Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Петр 3:20 - Ариун Библи 2004

20 Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр хөвөгч авдар баригдаж байх үед буюу Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

20 Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Петр 3:20
28 Iomraidhean Croise  

Бурхан Ноад хандан —Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.


Тэгэхэд ЭЗЭН —Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ.


ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,


Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.


Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров.


Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.


ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.


Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.


Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.


Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ?


Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад


Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.


Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.


Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид буцаж ирэв.


Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ.


Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.


эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол,


Бидний хайрт ах Паул өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц.


Lean sinn:

Sanasan


Sanasan