8 Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ?
8 Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ?
Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.
Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.
Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?
Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн.
Амьгүй атлаа дуу гаргагч бишгүүр ба босоо ятгын аль аль нь хэрэв ялгагдах дуу гаргахгүй бол бишгүүрээр, эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ?