30 Хэрэв сууж байсан өөр хүнд илчлэлт ирвэл эхний хүн чимээгүй бол.
30 Сууж байсан өөр нэгэнд илчлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол.
Харагтун, би та нарын үгийг хүлээж, хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт, хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг.
Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг.
Учир нь бүгд суралцан, урамшуулагдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлцгээж болно.
Ах дүү нар аа, хэрэв би та нар уруу очиж хэлээр ярилаа гэхэд илчлэлт, эсвэл мэдлэг, эсвэл эш үзүүллэг, эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ?