Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Коринт 14:16 - Ариун Библи 2004

16 Эс бөгөөс хэрэв та нар сүнс дотор ерөөвөл билэг авъяасгүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Та нарын юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Хэрэв чи сүнс дотор ерөөвөл хараахан сураагүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Коринт 14:16
30 Iomraidhean Croise  

Иехоиадагийн хүү Бенаиа хаанд хариулан —Амен! Хаан эзний минь Бурхан ЭЗЭН ч ийн айлдах болтугай.


Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.


Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.


Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв.


Израилийн Бурхан ЭЗЭН Өнө мөнхөд магтагдах болтугай. Бүх хүмүүсээр “Амен” хэмээн хэлүүлэгтүн. ЭЗЭНийг магтагтун!


Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай! Амен, амен.


Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен.


ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.


өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.


Эш үзүүлэгч Иеремиа —Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгсдийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар чиний эш үзүүлсэн үгсийг ЭЗЭН батлах болтугай.


Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой.


долоон талх, мөн загасыг авч талархал өргөн хуваагаад, шавь нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өгөв.


Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”


Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамт ажиллаж, үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ. Амен.]


Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог.


Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа.


Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.


талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв.


Учир нь хэрэв би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин миний ухаанд үр жимс үгүй юм.


Хэлээр ярьдаг хүн хүмүүст бус, харин Бурханд хандаж ярьдаг. Учир нь тэр хүн сүнс дотор нууцуудыг ярьдаг боловч ямар ч хүн ойлгодоггүй ажээ.


Миний хайр Христ Есүсийн дотор та бүгдтэй хамт байх болтугай.


Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг.


Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!


Дөрвөн амьтан нь —Амен гэсээр байлаа. Ахлагчид унаад мөргөв.


Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.


Lean sinn:

Sanasan


Sanasan