20 Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна.
бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.
Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.
Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй.
Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ?
Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм.