31 Ингэсэн нь “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байхын тулд ажээ.
31 Ингэснээр “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байх аж.
Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.
Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач. Таны ариун нэрэнд талархлыг, Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж, үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн.
Түүний ариун нэрээр сайрх. ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.
Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана. Даруу хүн үүнийг сонсон баярлана.
Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.
ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.
мөн үнэн, зөв, шударгаар «ЭЗЭН амьд» хэмээн тангараглах аваас, үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно”.
Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш.
Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй.
Харин сайрхагч нь Эзэн дотор сайрхагтун.
Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.