Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Коринт 1:12 - Ариун Библи 2004

12 Та нараас хүн нэг бүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Коринт 1:12
20 Iomraidhean Croise  

Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдан, нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан, нөгөө хагас нь Омрийг дагалаа.


Харин та нар “Багш аа” гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ.


түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.


Үгэнд цэцэн Апол гэгч Иудей эр Ефест хүрч ирэв. Тэрээр Судрыг сайн мэддэг нэгэн агаад Александрт төрсөн ажээ.


Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав.


Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг би Хлоены гэрийнхнээс мэдсэн юм.


Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв.


Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Юу гэвэл махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм.


Бидний ах Аполын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар уруу очихыг би ихэд хүсэмжлэн ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар уруу очих болно.


Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй.


Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт,


Бусад элч нар болон Эзэний дүү нар, Кеф шиг эгч дүү болох эхнэрээ дагуулах эрх бидэнд байхгүй гэж үү?


Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрэв хэн нэгэн хүн Христийнх мөн гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг бол тэр өөрийнхөө дотор үүнийг дахиж нэг бодож үзэг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн.


Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.


надад өгсөн нигүүлслийг мэдээд, багананууд гэж хүндлэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харь үндэстнүүд уруу, тэд хөвч хөндүүлсэн хүмүүс уруу явах юм.


Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”.


Lean sinn:

Sanasan


Sanasan