Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 8:13 - Ариун Библи 2004

13 Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар, сүрлэг өргөөг Танд барьж босголоо хэмээн өгүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

13 Үүрд мөнх Түүний залрах газар, цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 8:13
18 Iomraidhean Croise  

Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.


Тэр надад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна.


Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.


Тэр надад айлдахдаа “Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.


Танд сүрлэг сайхан өргөөг болон Таны үүрд мөнхөд орших газрыг би барьлаа хэмээв.


Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.


Тэр надад —Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй.


Одоо тэд өөрсдийн садар самуун явдал болон хаадынхаа хүүрүүдийг Надаас маш хол зайлуулаг. Би тэдний дунд мөнхөд орших болно.


Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм.


“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.


Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan