8 Тэдгээрийн нэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур,
8 Тэдгээрийн нэр нь Ефраим ууланд Бен-хур,
Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.
ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын уулархаг нутагт орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.
Мөн Аароны хүү Елеазар нас барсан ба тэд түүнийг түүний хүү Финехаст нь Ефраимын уулархаг нутагт хуваарилагдсан Гибеагийн толгодод нутаглуулав.
Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв.
Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.