16 Үүний дараа, янхан байсан хоёр эмэгтэй хаан уруу ирэн, түүний өмнө зогсов.
16 Дараа нь хоёр янхан эмэгтэй хаан дээр ирж, түүний өмнө зогсов.
Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ.
Нэг эмэгтэй нь —Эзэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Энэ эмэгтэй гэр дотор байхад би хүүхэд төрүүлсэн билээ.
Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов.
Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв.
Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй.
Тэд хурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод, —
Израиль охидын дунд сүмийн янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор сүмийн янхан эр байх ёсгүй.
Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.
Гилеад хүн Иефта нь эрэлхэг дайчин боловч янхны хөвгүүн байв. Иефтагийн эцэг нь Гилеад байв.