Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 2:6 - Ариун Библи 2004

6 Тэгэхээр чи өөрийн мэргэн ухаанаараа шийдэн, түүний буурал үсийг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулж болохгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 2:6
18 Iomraidhean Croise  

Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.


Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.


Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.


Би тослогдсон хаан атал өнөөдөр дорой байна. Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс намайг хүнд байдалд оруулж байна. Мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүсийн дунд байлга. Учир нь намайг чиний ах Абсаломаас зугтаж байсан үед тэд надад тусалсан юм.


Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон уруу явуулаарай гэв.


харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм.


Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх бузар мууг ч чиний нүд үзэхгүй» гэсэн” гээрэй гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд дамжуулав.


Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, Шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.


Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж, Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.


Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж.


Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


“Хилэнцтэнд амар тайван байхгүй” гэж ЭЗЭН айлдав.


амар амгаланд аваачна. Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.


“Хилэнцтэнд амар амгалан байхгүй” гэж миний Бурхан айлдаж байна.


Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно. Зуу наслаад үхэх хүнийг залуу, зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно.


Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу.


Lean sinn:

Sanasan


Sanasan