Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 2:2 - Ариун Библи 2004

2 Би дэлхийн бүх хүмүүсийн жамаар явж байна. Тийм учраас хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 2:2
21 Iomraidhean Croise  

Хүчтэй байгтун. Ард түмнийхээ төлөө хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой гэдгээ үзүүлье. ЭЗЭН Өөрийн мэлмийд юу сайн гэснээ үйлдэх болтугай гэв.


Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.


Одоо ЭЗЭН Бурхан минь ээ, хэдийгээр Та Өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ.


Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.


Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй ихээр байна. Босоод, ажиллагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.


Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.


Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.


Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.


Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ? Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села


Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.


Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун.


Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.


Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.


Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол.


Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.


Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил,


Одоо би бүх дэлхийнхний жамаар одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan