Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 19:13 - Ариун Библи 2004

13 Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон, агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд, —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

13 Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 19:13
11 Iomraidhean Croise  

Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.


Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав.


Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв. ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.


Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.


Дараа нь Би мутраа авч, чи Миний ард талыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.


Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Тэгээд Иона хотоос гаран, зүүн этгээдэд нь суув. Тэнд тэр өөртөө сүүдрэвч барьж, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суув.


Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan