Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 17:6 - Ариун Библи 2004

6 Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх, мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 17:6
25 Iomraidhean Croise  

Тэр явсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.


Елиа явж ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав.


Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.


Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.


Тэрээр босоод, идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр, дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь


Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.


ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.


Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.


хүн өндөрт заларч, түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно.


Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.


Харин одоо үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахыг сайн гэж үзэж байвал, ир, би чамайг халамжлах болно. Харин хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахгүй байхыг сайн гэж үзэж байгаа бол, бүү санаа зов. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Чиний хувьд очиход зөв, сайн гэж санагдаж буй газар уруу яв гэж хэлэв.


ЭЗЭН Мосед хандан —ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.


Есүс тэднийг хараад, —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.


Тэгээд Тэр тэдэнд хандан —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


Самсон тэдэнд —Идэгчээс идэх юм гарав. Хүчтэнээс амттай зүйл гарав гэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав.


Lean sinn:

Sanasan


Sanasan