Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 14:6 - Ариун Библи 2004

6 Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод —Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээ аваачихаар илгээгдсэн юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Үүдээр орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод —Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд чи өөрийгөө танигдахгүй болгов? Би чам уруу муу мэдээтэй илгээгдсэн юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 14:6
25 Iomraidhean Croise  

Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.


ЭЗЭН Ахиад —Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.


Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү хэлж байна. «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.


Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөд зальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.


ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Яагаад гэвэл Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэж айлдав.


Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.


Самуел Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун хэмээв.


Гэвч Самуел Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.


Та ЭЗЭНийг дагалгүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan