Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 14:10 - Ариун Библи 2004

10 Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, насанд хүрээгүй ч бай, хүрсэн ч бай Израильд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 14:10
25 Iomraidhean Croise  

Энэ явдал Иеробоамын гэр дээрх гэм болж эцсийн үр дүнд түүнийг унаган газраас ул мөргүй арчихын тулд байлаа.


Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.


Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.


Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулган, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Израиль дахь чөлөөт, боол нь хамаагүй бүх эрчүүдийг Ахабаас би тастан хаях болно.


Учир нь Израилийн маш гашуун зовлон шаналлыг ЭЗЭН харжээ. Учир нь боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй болсон юм.


Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.


Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.


тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм. Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлэх болно.


Тэд Ен-дорт сөнөөж, Газарт хаягдах хог мэт болсон.


Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.


Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


Би хүмүүст зовлонг авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, махан бие нь баас мэт асгагдах болно.


Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос ганц ч эрэгтэй хүнийг үлдээвэл Бурхан Давидын дайснуудыг ийнхүү бөгөөд үүнээс ч улам ихээр шийтгэх болтугай хэмээн хэлээд байсан ажээ.


Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв надтай уулзахаар чи яаран ирээгүй бол үнэхээр үүр цайх хүртэл Набалд ганц ч эрэгтэй хүн үлдэхгүй байх байсан хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan