Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 13:4 - Ариун Библи 2004

4 Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун хэмээн зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах, Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун гэж зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь хатангиршиж, буцаад өөр уруугаа татаж чадахгүй болов.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 13:4
26 Iomraidhean Croise  

гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.


Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив.


Тэр өдөртөө тэрээр тэмдэг үзүүлж, —Энэ нь ЭЗЭНий айлдсан тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ нуран хуваагдаж, түүний дээр байх үнс асгарах болно гэв.


Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав.


Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.


Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив.


“Миний тослогдогчдод бүү хүр, Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Есүсийг барьсан хүмүүс Түүнийг тэргүүн тахилч Каиафт хүргэлээ. Тэнд хуулийн багш нар болон ахлагчид цугласан байв.


тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгахад гар нь зүгээр болсон байлаа.


Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.


Тэгээд Есүсийг “Би байна” гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унацгаав.


Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой.


Lean sinn:

Sanasan


Sanasan