Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 12:6 - Ариун Библи 2004

6 Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн, —Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөмөөр байна вэ? гэж асуув.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн —Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 12:6
10 Iomraidhean Croise  

Абсалом Ахитофелд —Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв.


Гэвч Абсалом —Архет хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв.


Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ!


Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ.


Түүний түшмэд нь гэвэл: Задокийн хүү Азариа нь тахилч,


Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд урт удаан амьдрал бол ухаарал юм.


Ахмадууд ярьж, олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.


Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр.


Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан —Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН “Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй” гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan