Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 11:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭН Соломонд —Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 Тэгэхэд ЭЗЭН, Соломонд —Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 11:11
16 Iomraidhean Croise  

Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.


Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.


Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв.


Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно.


Иеробоамын эргэж ирснийг Израилийн бүх ард түмэн сонсоод, хүн илгээн, түүнийг чуулганд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын бүлийнхнийг зөвхөн Иуда овог л дагав.


Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ.


Тэрээр Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Дараа нь Иеробоам Израилийг ЭЗЭНийг дагахаас холдуулж, тэднээр асар том нүгэл үйлдүүлэв.


Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй, Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.


өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй.


ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд Би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, тэнд үхэх болно” хэмээв.


Lean sinn:

Sanasan


Sanasan