Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 10:5 - Ариун Библи 2004

5 хааны хоолны ширээнд засаж тавьсан зоог, түшмэдийн сууж буй байдал, үйлчлэгчдийнх нь хэрхэн ажилладгийг, мөн тэдний өмссөн ёслолын хувцсыг, архи сөгнөн өргөх сөнч нарыг, ЭЗЭНий өргөө уруу хөтөлдөг шатыг нь хараад

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 хааны ширээн дэх зоог, түшмэдийнх нь сууж буй эмх цэгц, үйлчлэгчдийнх нь алба мөн тэдний өмссөн хувцас, сөнч нар болон ЭЗЭНий өргөөнд тахидаг шатаах тахилуудыг нь хараад, тэрээр бахдан алмайрч,

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 10:5
12 Iomraidhean Croise  

Шебагийн хатан хаан Соломоны бүх мэдлэг ухааныг ойлгон, түүний барьсан гэрийг,


тэрээр хаанд —Таны үгс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон билээ. Сонссон бүхэн маань үнэхээр үнэн болохыг мэдлээ.


Ассирийн хаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав.


Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв.


одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм.


Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ.


хааны ширээн дэх хоол, түшмэдийнх нь сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ.


Ноёны хувьд гэвэл, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон, бас түүгээр гарч явах ёстой гэв.


Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.


Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ.


Иорданы чанадад баруунтайд орших Аморийн бүх хаад, мөн далайн эргийн дагуух Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод, зүрх нь мохож, Израилийн хөвгүүдээс болж сүнс сүлд нь арилав.


Lean sinn:

Sanasan


Sanasan