Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 10:18 - Ариун Библи 2004

18 Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

18 Мөн хаан зааны ясаар асар том сэнтий урлаж, шижир алтаар бүрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 10:18
14 Iomraidhean Croise  

Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий түшлэгтэй байсан юм.


Хаанд далайд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд байдаг байв. Гурван жил бүрд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, мич болон тогос авчирдаг байжээ.


Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.


Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг, Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.


Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой. Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.


Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй. Зааны ясан ордноос гардаг Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.


Та нар бол зааны ясан орнуудад хажуулж, буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөд сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.


харин Хүүгийн тухай “Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.


Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,


Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan