Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 1:53 - Ариун Библи 2004

53 Соломон хаан хүн илгээж, тэд түүнийг тахилын ширээнээс авчирсан билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө сунан мөргөхөд Соломон түүнд —Гэртээ харигтун гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

53 Соломон хаан түүнийг тахилын ширээнээс авчруулахаар илгээсэн билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө мөргөхөд Соломон түүнд —Гэртээ харигтун гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 1:53
10 Iomraidhean Croise  

Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.


Харин хаан —Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.


Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хаантай нэг ч удаа уулзсангүй.


Ийнхүү Иоаб хаан дээр очин айлтгасанд, хаан Абсаломыг дуудав. Абсалом хаанд бараалхаж, хааны өмнө нүүрээрээ газарт хүртэл сунан мөргөхөд, хаан Абсаломыг үнсэв.


Тэгээд Батшеба бөхийж хааны өмнө сөгдөн мөргөлөө. Хаан —Чи юу хүсэв? хэмээн асуув.


Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж, —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.


Соломон —Хэрэв тэр зохистой хүн байвал, түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр заавал үхэх болно гэж хэлэв.


Давидын үхэх цаг ойртсоор ирэхэд тэрээр хүү Соломондоо сургамжлан, —


Ингээд хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд түүнд —Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй.


Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн. Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.


Lean sinn:

Sanasan


Sanasan