Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Хаад 1:40 - Ариун Библи 2004

40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн ихэд баярлан хөөрч, тэдний дуу чимээнд газар доргиж байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Хаад 1:40
13 Iomraidhean Croise  

Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс —Соломон хаан мандтугай! гэж уухайлав.


Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод, —Юу болоод энэ хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв.


Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.


Түүнийг харахад, хаан заншил ёсоор баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав.


Ингээд тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг хааны ордонд илдээр цавчин алсан билээ.


ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун.


Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.


Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ.


Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, —


Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс агуу ихээр баярлацгаав.


ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд авчрахад, газар доргитол бүх Израиль уухайлан хашхирав.


Lean sinn:

Sanasan


Sanasan