Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Үйлс 11 - Ариун Библи 2013


Петр Иерусалимын сүмд тайлагнав

1 Бурханы үгийг харийнхан ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов.

2 Петрийг Иерусалимд ирэхэд, хозлуулснууд нь түүнтэй мэтгэлцэж —

3 Чи хозлуулаагүй эрчүүд дээр очиж, тэдэнтэй хамт хооллов гэжээ.

4 Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав. —

5 Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над дээр буун ирэх үзэгдлийг харав.

6 Би ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа.

7 Мөн би “Петр ээ, бос. Нядлаад ид” гэх дууг сонсов.

8 Харин би “Эзэн, яасан ч үгүй. Бузар хийгээд цэвэр бус зүйл миний аманд хэзээ ч орж байсангүй” гэхэд

9 тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг бузар гэж бүү үз” гэв.

10 Энэ нь гурав дахин давтагдаад бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн.

11 Гэтэл тэр үед байсан айлын минь үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдэгсэд ажээ.

12 Эргэлзэлгүй тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт энэ зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив.

13 Тэрээр гэрт нь тэнгэрэлчийн зогсож, Иоппа уруу хүн илгээн Симон буюу Петрийг авчруул.

14 Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив.

15 Намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээрх шиг тэдэн дээр бас буулаа.

16 Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав.

17 Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болох би гэгч хэн билээ? гэв.

18 Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.


Антиох дахь чуулган

19 Стефаны улмаас өрнөсөн хавчлагаас болж тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ.

20 Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.

21 Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа.

22 Тэдний тухай яриа Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох хүртэл явуулахаар илгээв.

23 Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.

24 Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв.

25 Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ.

26 Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.

27 Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиохт хэдэн эш үзүүлэгчид иржээ.

28 Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан —Бүх дэлхийг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.

29 Тэгээд Иудейд суух ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.

30 Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan