Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Леви 12 - Ариун Библи 2013


Хүүхэд төрүүлсний дараах цэвэршилт

1 ЭЗЭН, Мосед айлдахдаа —

2 Израилийн хөвгүүдтэй ярин “Эмэгтэй хүнд үр тогтон, тэрээр хүү төрүүлэх аваас сарын тэмдгийн өдрүүддээ бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан байна.

3 Найм дахь өдөр хөвгүүний тээрхийн арьсыг танана.

4 Тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал тэрээр ариусгагдсан аливаа зүйлд үл хүрч, ариун газарт ч орохгүй байх ёстой.

5 Гэвч тэрээр охин төрүүлэх аваас хоёр долоо хоног сарын тэмдгийнхтэй адил бузартсан болно. Тэрээр жаран зургаа хоног цуснаас цэвэршинэ.

6 Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудыг дуусмагц тэрээр шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд өсвөр тагтаа эсвэл хүүрзгэнэ уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах ёстой.

7 Тахилч үүнийг ЭЗЭНий өмнө өргөн уг эмэгтэйд эвлэрүүллийг хийж, тэр эмэгтэй цус гоожилтоосоо цэвэрших болой. Энэ нь хүү, охин алийг нь ч төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой.

8 Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan