Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Хосеа 3 - Ариун Библи 2013


ЭЗЭНий авралын хайр

1 ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.

2 Иймд тэр эмийг би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар худалдан авсан.

3 Тэгээд би түүнд —Чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхайр, өөр эртэй бүү хавьт. Би ч бас чамтай үгүй.

4 Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.

5 Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan