Хосеа 14 - Ариун Библи 2013Гэмшлийн гуйлт 1 Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ. Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ. 2 Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж “Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд, Хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаа бид тахил болгон өргөе. 3 Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй. Өршөөл ирэх нь лавтай 4 Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон. 5 Израильд Би шүүдэр нь болж. Сараана цэцэг адил тэд дэлбээлэн Ливаны хуш мод мэт үндэслэнэ. 6 Мөчрүүд нь нахиалж, Гоо үзэсгэлэн нь чидун мод шиг, Анхилуун үнэр нь Ливаных шиг болно. 7 Сүүдэрт нь амьдрагсад Үр тариаг дахин ургуулж, Усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Анхилаа нь Ливаны усан үзмийн дарс шиг байна. 8 Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно. 9 Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)