Исаиа 4 - Ариун Библи 20131 Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран “Бид өөрсдийнхөө талхыг идэж, хувцсаа өмсөнө. Зөвхөн биднийг нэрээрээ дуудуулж, зэмлэлийг маань зайлуулаач” гэж хэлнэ. Сионд үлдэгсдийн алдар суу 2 Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно. 3 Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун гэж дуудна. Тэд Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм. 4 Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны 5 дараа ЭЗЭН, Сион уулын бүх дэвсгэр болон чуулгануудынх нь дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно. 6 Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх саравч, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)