Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 3 - Ариун Библи 2013

1 Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн, Өөрийн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,

2 Хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлгөч ба ахлагч,

3 тавьтын ахлагч ба хүндэт хүн, зөвлөгч ба уран зураач бас чадварлаг илбэчдийг ч гэсэн зайлуулна.

4 Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, Эрх хүүхдүүд тэднийг захирна.

5 Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.

6 Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч “Чамд нөмрөг бий. Чи удирдагч маань бол. Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд

7 Тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн “Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тиймээс намайг ард түмний удирдагчаар томилох ёсгүй” гэх болно.

8 Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэрсэлжээ.

9 Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!

10 Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг Зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд үйлдлийнхээ Үр жимсийг идэх болно.

11 Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.

12 Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, Эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, Та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, Замыг чинь будлиулж байна.

13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, Хүмүүсийг шүүхээр зогслоо.

14 Ард түмнийхээ ахлагчид бас ноёдтой хамт ЭЗЭН шүүхэд орж байна. “Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь гэрт тань бий.

15 Ард түмнийг минь дарлаж, Ядуусын нүүрийг түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.

16 ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд Өдсөн харцаар ширтэн алхаж, Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн Ихэмсгээр алхалж байна.

17 Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.

18 Тэр өдөр Эзэн, хөл дэх гархи, толгойн зүүлт, саран хэлбэрт чимэглэл,

19 ээмэг, бугуйвч, гивлүүр,

20 малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,

21 хурууны бөгж, хамрын гархи,

22 ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч,

23 толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.

24 Анхилуун сүрчиг нь өмхий ус, Бүс нь олс, гоёмсог зассан үс нь халцарсан хуйх, Сайхан хувцас нь тааран өмсгөл болж Үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.

25 Танай эрчүүд илдэнд, Танай хүчтэнүүд дайнд унана.

26 Үүдэн хаалга нь гашуудан уйлж, Хаягдсан тэрээр газар дээр сууна.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan