Исаиа 15 - Ариун Библи 2013Моабын тухай зөн 1 Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ. 2 Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ. 3 Тэд гудамжиндаа таар углацгааж, Дээвэр болон талбай дээрээ бүгд орилолдож, Нулимс унагана. 4 Хешбон, Елеале мөн уйлж, Дуу нь Иахаз хүртэл сонсогдоно. Тиймээс Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан Аминыхаа төлөө чичирнэ. 5 Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө. 6 Нимримийн ус ширгэн өвс нь гандаж, Ургамал ногоо үхэж, Ногоон юм үгүй болов. 7 Иймээс тэд илүүчилж, Нөөцөлсөн баялгаа Арабимын гол уруу зөөнө. 8 Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, Орилоон нь Еглаимд, бүр Беер-елимд ч хүрсэн. 9 Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)