Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 12 - Ариун Библи 2013


Талархал магтаал

1 Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.

2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал Би итгэнэ, би үл айна. ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу. Тэр надад аврал болов” гэж хэлэх болно.

3 Та нар авралын худгаас баяртайгаар ус татна.

4 Тэр өдөр та нар: “ЭЗЭНд талархацгаа. Нэрийг нь дууд. Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж Алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла.

5 Гайхамшгийг үйлдсэн ЭЗЭНийг магтан дуул. Газар дэлхий даяар энэ бүхнийг мэдүүл.

6 Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan