Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иов 32 - Ариун Библи 2013


Иовын нөхдийг Елиху зэмлэв
( 32:1—37:24 )

1 Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ.

2 Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.

3 Түүнчлэн Иовын гурван нөхөр түүнийг буруутгасан хэдий ч хариулах зүйл олж чадаагүй тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.

4 Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху, Иовтой ярилцахаа хүлээзнэж байв.

5 Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ.

6 Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн: —Би насаар залуу, та нар ахмад билээ. Тиймээс ч би зүрхшээж, та нарт бодолоо хэлэхээс хулчийж байлаа.

7 Тэгээд би “Олон өдөр элээсэн нь ярьж, Он жилүүд нь тэдэнд мэргэн ухааныг мэдүүлдэг” гэж бодож байлаа.

8 Тэгтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлгуулдаг аж.

9 Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд Ахмадууд ч шударга шүүлтийг ухаарах албагүй юм байна.

10 Иймд би “Намайг сонс. Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэлээ.

11 Харагтун, би үгийг тань хүлээж, Хэлэх үгээ эргэцүүлэх зуурт тань Цэцэн мэргэн тайлбаруудыг тань сонслоо.

12 Тийм ээ, та нарыг би маш хянуур ажиглалаа. Үзэгтүн, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд Үгэнд нь хариулсан хэн ч байгаагүй юм.

13 Гэсэн ч “Мэргэн ухааныг бид оллоо. Хүн биш, Бурхан л түүнийг цохиг” гэж бүү хэл.

14 Тэр миний эсрэг үгээ чиглүүлээгүй бөгөөд Тиймээс би ч та нарын үгсээр тань түүнд хариулахгүй.

15 Тэд айн шантарцгаасан, тэд хариулах ч үгүй байна. Хэлэх үгс нь ч барагдлаа.

16 Тэд ярихгүй, тэндээ зогсоод дахин хариулахгүй учраас би хүлээх ёстой юм уу?

17 Тэгэхлээр би ч мөн өөрийн хувьд хариулж, Төрсөн санаа бодолоо хэлэх болно.

18 Хэлэх үгсээр дүүрэн байна, би Хэвэл доторх сүнс шахамдуулж байна, намайг.

19 Харагтун, хэвлий гэдэс минь бөглөөгүй дарс мэт, Хариугүй, шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.

20 Тайтгарахын тулд би ярих ёстой Уруулаа нээж, би хариу хэлье.

21 Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.

22 Хэрхэн бялдуучлахыг би хэзээнээс мэдэхгүй ээ. Эс бөгөөс Бүтээгч минь намайг үтэр түргэн зайлуулах байсан.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan